Газрын дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх түр журмын төслийг буцаалаа

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн нутаг дэвсгэрт газрыг бусдад эзэмшүүлэх, ашиглуулахдаа газрын дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх үйл ажиллагааны түр журмын тухай Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай, Концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай, Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх төслийн тухай, Авто зам нэршүүлэх тухай зэрэг зургаан асуудал хэлэлцэх товтой.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай Нийслэлийн нутаг дэвсгэрт газрыг бусдад эзэмшүүлэх, ашиглуулахдаа газрын дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх үйл ажиллагааны түр журмын төслийг танилцуулав. Иргэн, аж ахуйн нэгжид газрыг эзэмшүүлэхдээ дуудлага худалдааны үнийг хэрхэн тогтоох нь тодорхойгүй байгаа учраас зохицуулах зорилгоор тус түр журмыг боловсруулжээ. Тус түр журам нь зургаан бүлэгтэй. Газрын дуудлага худалдааны анхны үнийг тогтоох, төлүүлэх, газар олголтын гэрчилгээнд дүгнэгт хийх зэргийг тусгаж өгчээ. Гэхдээ тус журмын хүрээнд шинээр газар олгохгүй, өнгөрсөн жилүүдэд газар олгосон газар олголтоос дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэхэд мөрдүүлэх аж.
Тодруулбал, Нийслэл дэх Төрийн аудитын газраас газрын дуудлага худалдааны анхны үнийг төлүүлээгүй 400 гаруй байршлаас 1.2 тэрбум төгрөгийг төлүүлэх шаардлагатайг холбогдох албанд хүргүүлсэн байдаг. Тус журмыг мөрдөж эхэлсэнээр дээрх төлбөрийг төлүүлэх боломж бүрдэнэ гэдгийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай онцолсон. Мөн Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийтдээ 20 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулах төлөвлөгөөтэй. Гэвч цар тахлын нөхцөл байдал болон зарим асуудлын улмаас зарим хүндрэлтэй асуудал үүсээд байгаа аж. Энэ мэт үүсээд буй нөхцөл байдлыг шийдвэрлэхэд тус журам ач холбогдолтой ажээ. Тиймээс Нийслэлийн ИТХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулсан юм. Газрын тухай багц хуулийг шинэчилсэн батлах тус түр журмыг мөрдөнө.
Тэргүүлэгчид түр журмын талаар хэлэлцээд зөрчил ихтэй байна, сайжруулах шаардлагатай хэмээн үзэж, буцаалаа.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

2020 онд багтаан сургууль, цэцэрлэгийн 21 барилгын дулааныг хийн халаагуураар шийднэ

Өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа. Энэ удаагийн хуралдаанаар дөрвөн...

Туулах чадвар сайтай 64 машин хүлээлгэн өгөв

Өнөөдрийн байдлаар Нийслэлийн түргэн тусламжийн төв нь 81 автомашинаар...

​Нийслэл, дүүрэг, хорооны чиг үүргийг тодорхой болгох ёстой гэв

УИХ-ын намрын чуулганаар Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн...

“Туул-Сонгино усны нөөцийн цогцолбор”-ын газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар болов

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн  хуралдаанаар гурван газрыг улсын тусгай хэрэгцээнд...