Хөл хориог дахин нэг сараар сунгах санал гаргалаа

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэлээ. Монгол Улс өнөөдрийн байдлаар дотооддоо Covid-19 халдвар тархаагүй байгаа бөгөөд зөөвөрлөгдөж, лабораториор батлагдсан 141 тохиолдол байна.  Тэрээр “Одоо ХӨСҮТ-д 108 хүн эмчилгээнд байна. Халдвартай хүний дундаж нас 24. Энэ оны нэгдүгээр сарын 6-наас хойш 12550 шинжилгээ хийсэн. Тандалтын шинжилгээг 7 хоног бүр хийж байна. Монгол улсын дотоодод халдвар тархаагүй. 2020 оны тавдугаар сарын 13-нд 24 их дээд сургуульд сурдаг 340 оюутан ирснээс 58 оюутан халдвар авсныг тогтоосон. Ихэнх оюутнууд эдгэрч гарч байна. Нийт 33 хүн эдгэрч, тусгаарлах байранд гарсан” гэлээ.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин “Өнөөдөр нийт халдвар авсан 141 тохиолдол бий. Эдгээс 33 хүнийг эдгээсэн. Эдгэрч гарсан хүмүүсийн дөрөв нь гадаадын иргэн. Харин одоо 108 хүн ХӨСҮТ-д эмчилгээнд байна. Цар тахлын үед ажиллаж байгаа бүх төрийн албан хаагчид маш сайн ажиллаж байна. Өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмч нар маш сайн ажиллаж байна. Нийт 16 мянган гаруй хүнийг оношилгоонд хамруулж, вирусээр өвдөөгүй гэдэг нь тогтоогдсон гэдгийг хэлье” хэмээн онцолж хэлсэн юм.

Мөн тэрбээр “УОК-ийн 21 удаагийн хурал болсон. 8 удаа эрсдэлийн үнэлгээ хийхэд бүгд өндөр эрсдэлтэй гарсан. Тайвшрах шалтгаан алга. ДЭМБ өнөөдрийн байдлаар 5 сая 400 орчим хүн коронавирусийн халдвар авч, 346 мянга орчим хүн нас барсан байна. 80 орчим улс хэсэгчилсэн байдлаар хөл хорио тогтоосон. ОХУ-д халдвар авсан хүний тоо 10 мянга орчмоор нэмэгдэж байна. Covid 19-д газар нутаг, цаг агаарын нөхцөл байдал хамаарахгүй гэдгийг тогтоосон. Гадаад улсаас иргэдээ татах ажлыг үргэлжлүүлнэ. Нэг өрөөнд нэг хүн гэсэн зарчмыг тавьж байгаа. Тиймээс боломждоо тулгуурлан татан авна. БНХАУ, АНУ-ын эрдэмтдийн судалгаагаар халдвар аваад эдгэрсэн залуус дахин өвдөх тохиолдол гарч байна. ЭМЯ халдварын эрсдлийн үнэлгээг найм дахь удаагаа хийлээ. Ингэхэд халдварын маш өндөр эрсдэлтэй гэж гарсан. Иймээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн хөл хориог дахин 6 дугаар сарын 30-ныг хүртэл сунгах асуудлыг хэлэлцэж байна” гэв.

Яг одоо Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлэл өгч байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Солонгост ажиллаж байсан монголчууд коронавирусын халдвар авчээ

БНСУ-ын Сөүл хотын Гымчон дүүрэгт байрлах хүнсний үйлдвэрт ажиллаж...

Чингэлтэйн дадлага сургуулилалтын үеэр нийтийн тээврийн 7 чиглэлийн 47 автобус түр зогсоно

Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн дарга...

Сургалтын төвүүдийг хэзээ нээхийг Засгийн газар шийднэ

Улсын Онцгой комиссын 21 дүгээр ээлжит хурал Төрийн ордонд...

Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдааныг цахимаар хуралдуулна

Шинэ төрлийн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд Монгол Улсын...