Засгийн газраас шийдвэрлэснээр Олимпийн их наадам, Олимпийн төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад сар бүр цалин олгодог. Олимп, дэлхийн аваргын тэмцээнээс медаль хүртсэн тамирчид цалингаасаа 13.5 сая төгрөгийн хандивыг Улсын онцгой комисст хандивлахаар болжээ. Энэ талаар Олимпийн хүрэл медальт, жүдо бөхийн дэлхийн аварга Х.Цагаанбаатар өөрийн цахим хуудсандаа мэдээлжээ. Олимп, дэлхийн аваргын тэмцээнээс медаль хүртсэн 59 тамирчин нэг сарын цалин 135.000.000 төгрөгийн 10% болох 13,500.000 төгрөгийг Улсын онцгой комисст хандивлаж, цар тахалтай тэмцэх үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулахаар ийн шийдвжээ.