Хүүхдийг “хадны мангаа”-гаар айлгаж, нэр дэвшигчдийг “хужаа” гэж доромжилдог цаг өнгөрсөн…

Ерөнхийлөгч, УИХ-ын сонгууль болохтой зэрэгцэн сүүдэр шиг дагалддаг зүйл нь хар PR гэх нэршсэн, тухайн нэр дэвшигчийг хужаа гэж гүтгэсэн, нэр хаяггүй “бор шувуу” нисгэх нь бий. Хамгийн анхны Монголын Улсын ерөнхийлөгчийн сонгууль болох үеэс энэ хар технологи эхэлж, сүүлд “нутагшиж”, одоо харин “мода”-наас гарч байна. Хамгийн анх, анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатыг сонгуулийн үеэр 1992 онд хятад гэж зарлаж байлаа. Араас нь М.Энхсайхан, Сангийн сайд С.Баярцогт, “Буян”-гийн Жаргалсайхан гэхчилэн “хужаа” гэж цоллуулаагүй улстөрч цөөн. Хамгийн сүүлд Хотын дарга С.Амарсайханыг өвөөг хужаа гэж доромжиллоо. Харин Хотын дарга С.Амарсайхан Тагнуулын ерөнхий газар, Иргэний бүртгэл, мэдээллийн төвөөс лавлагаа авч, өвөг дээдсийнхээ угсаа гарвалыг тодорхойлж, жинхэнэ монгол болохоо нотлов. С.Амарсайхан хэзээнээсээ мэдээлэл олж авахдаа сайн хүн. С.Амарсайхан шиг ингэж ажиллаж, ураг удмаа, эмээ өвөөгийнхөө нэрийг цэвэрлэж авч чадахгүй хүн ч бий.

Одоо ч жил төрөл нь цэгцэрсэн, авлига хээл хахуульд ороогүй, тогтсон сайхан гэр бүлтэй, өөлөх асуудал ховор нэр дэвшигчийг гутаан доромжлох эцсийн арга нь “хужаа, хужаагийн эрлийз” гэсэн хар пайз. Энэ сонгуулиар хэдэн хүн хужаа болохыг хэлэхэд хэцүү. Хүн эх орон, эцэг эхээ сонгож төрдөггүй, төрмөл, заяагдмал зүйл. “Цусаа шинжлээд” үзвэл элэнц хуланцын үед юм уу, 5-6 үе дээрээ хятад хүнтэй ураг барилдсан удам угсаа байхыг хэн ч таашгүй. Ингэлээ гээд тухайн хүн, хятадад элэг зүрхээ өгөх байтугай хятадаар ганц үг мэдэхгүй, та биднээс илүү Монголдоо хайртай хүн байх нь бий. Үнэхээр дээд үедийн цаана нэг хятад хүнтэй эмэг өвөг нь амьдарч, түүнээс хойш 100-200 жил, 7-8 үе өнгөрсөн хойно үр удам, үргэлжлэлийг нь “хужаа” гэж дайрах ариун явдал, шударга ёс уу. Хүн аав ээжийнхээ амьдралыг шүүдэггүй. Тиймээс 7-8 үе өнгөрсөн дээд өвгөөр нь хүнийг 21 дүгээр зуунд яллан гутаах нь зөв үү. Тэр хүн ямар буруутай гэж…

Одоо фэйсбүүкээр нэр зураггүй нөхөд нэгийгээ “хужаа” гэж намнах боллоо. Тэгвэл та биднийг цахимын цаана уулзуулдаг Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг хятад эхнэртэй. Одоогоор түүнийг хятад эхнэртэй гэж буруутгасан хүн дэлхийд алга. Харин хаа нэг монголчууд л эндээ эхнэрийг нь “хужаа” гэх нь бий. Монголчууд цөөхүүлээ, хятадаар нэг ч үг мэдэхгүй улстөрчдөө хужаа гэж доромжлох нь, хүүхдээ хадны “мангаа”-гаар айлгаснаас өөрцгүй болж байна. Техник технологи хөгжсөн орчин үед хүүхдүүд “хадны мангаа”-д итгэж айхаа больсон. Харин сонгогч та “хужаа” гэж доромжлуулсан нэр дэвшигчээс айдаг юм биш биз.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...