120 мянгатын уулзвар орчимд борооны ус зайлуулах шугам хийнэ

120 мянгатын уулзвар орчмын борооны ус зайлуулах шугамыг шүүрт худаг хийхээр төлөвлөжээ.

120 мянгатын уулзвар орчмын борооны ус зайлуулах барилга байгууламжийн асуудлаар Хотын Инженерийн байгууламжийн хэлтэс, Геодези, усны барилга байгууламжийн газрын холбогдох инженерүүдтэй гүйцэтгэгч Сэнзо Констракшны удирдлагуудын хамт хуралдаж ус зайлуулах шугам хоолойг хийхэд шаардагдах зураг, төсвийг ГУББГ хариуцан яаралтай боловсруулж, эцсийн байдлаар танилцуулах үүрэг өгсөн байна.

Уг асуудлаар өчигдөр дахин хуралдаж Богдын цэцэрлэгт хүрээлэн байгуулах талбайд шүүрт худаг хийхээр төлөвлөснийг Хотын Ерөнхий менежерт танилцуулан хийхээр шийдвэрлэлээ.

Энэхүү 120 мянгатын уулзвар орчимд үүсдэг их хэмжээний ус нь цэцэрлэгт хүрээлэн рүү халих эрсдэлтэй тул дээрх асуудлыг цогцоор нь шийдвэрлэж дахин уулзвар орчимд ус тогтохгүй байхаар төлөвлөлтийг хийсэн талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ

хуульд тусгах, Эрчим хүчний тухай хууль болон Төсвийн тухай...

Дорвитой арга хэмжээ авахгүй бол 2050 он гэхэд умайн хүзүүний хавдар 77.6 хувиар нэмэгдэнэ!

ДЭМБ умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх,эрт илрүүлэх арга...

Батлан хамгаалахын сайдын өргөтгөсөн шуурхай боллоо

Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас энэ 2025 оныг “Эх...

Бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч 1 250 000 төгрөг залилжээ

Бусдын фэйсбүүк хаяг руу хууль бусаар нэвтрэн, танил хүмүүс...