Гэр орон сууцаа бэхлэх, замд гарахаас зайлсхийхийг анхаарууллаа

Зам тээвэр, хөгжлийн яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ.
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:
Өнөөдөр буюу 5 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд төв, говь, зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 16,17-нд нутгийн зүүн хагаст, ялангуяа Хэнтий аймгийн нутгаар нойтон цас орж, хүчтэй шороон болон цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
Маргааш өдөр Өвөрхангай, Өмнөговь, Дорнодын нутаг, Төв, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 16-18 метр, зарим үед 24 метр хүртэл ширүүсэн, хүчтэй шороон шуурга шуурна.
Иймд гэр орон сууцаа бэхлэх, аян замд гарахаас зайлсхийх, зайлшгүй аян замд гарах шаардлагатай үед техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж аюулгүй байдлаа хангах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, малаа аль болох бэлчээхгүй байх, өндөр хүчдэл, цахилгааны шугам дор гэр, сууцаа барихгүй байх зэргээр амь нас, эд хөрөнгөө хамгаалах арга хэмжээ авахыг мэргэжлийн байгууллагаас онцгойлон анхааруулж байна.
spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Марафончид өндөр Алтайд ирлээ

Алтай таван богдоос гүйлтээ эхлүүлсэн Зэвсэгт хүчний 123 дугаар...

Төрийн албан хаагчдыг чадавхжуулахад олон улсын байгууллагатай хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт...

Дүүжин тээвэр тасарч 4 хүн амиа алджээ

Итали улсад өчигдөр дүүжин тээврийн машин жалга руу унаж,...

Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй бохирдол хэрээс хэтэрсэн

НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын...