Нөгөөдөр Чингэлтэй дүүрэг дэх ААН, төрийн байгууллага ажиллахгүй

Монгол Улсын Онцгой комиссын шийдвэр, Шадар сайдын 33 дугаар тушаалын дагуу энэхүү дадлага сургуулилтыг хийх бөгөөд гурван өдрийн турш үргэлжлэх юм. Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга Э.Эрдэнэбаатар хэлэхдээ “Маргааш улс нийслэлийн онцгой комиссын Шуурхай штаб, 9 дүүрэг, 21 аймгийн Шуурхай штабууд тодорхой цагийн байдал дээр дэлхий нийтэд тархаад буй цар тахалын хариу арга хэмжээний үеийн үйл ажиллагааг тодорхойлох, бэлэн байдлаа шалгах, харилцан ажиллагааг зохион байгуулах, үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулна. Дадлага сургуулилтыг гурван үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ дадлага сургуулилтыг хийснээрээ бид ямар нөөц бололцоо, хариу арга хэмжээ авч байгаа төлөвлөлтөд цаашид юуг сайжруулж боловсруулах ёстой юм бэ гэдгийг тодорхойлох ач холбогдолтой” гэлээ.

 “Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилтын үеэр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 07-ны өдөр буюу пүрэв гаригт 08.00-18.00 цагийн хооронд хөл хорио тогтоож, орох гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлана. Тухайн хязгаарласан хугацаанд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж,төрийн байгууллага, хуулийн этгээдүүдийн үйл ажиллагаа зогсох юм байна.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч дарга Ж.Лхагвасүрэн “Чингэлтэй дүүргийн иргэд оршин суугчид хөл хорио тогтоосон өдөр гадуур явахгүй. Банк санхүү, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд дотоод ажлыг зохион байгуулах чиглэлийг өгсөн. Зайлшгүй ажиллах шаардлагатай аж ахуйн нэгжүүд 08.00 цагаас өмнө ажилчдыг цуглуулж, 18.00 цагаас хойш хөдөлгөөнд оролцуулах хэлбэрээр дотоод зохион байгуулалтыг хийлгэж байна.Чингэлтэй дүүргийн хувьд 63.9 км хилийн цэс бүхий нутаг дэвсгэрийг хамардаг. Дүүргийн хэмжээнд тойроод 656  цэгт албан хаагчдыг байршуулж орох гарах хөдөлгөөнийг бүрэн хаана. Цагдаагийн байгууллага болон Зэвсэгт хүчний туслалцаатайгаар 2000 гаруй албан хаагч оролцсон хөл хорионы арга хэмжээг авна. Эрүүл мэндийн болон бусад зайлшгүй шалтгаанаар хөдөлгөөн хийх шаардлагатай иргэдийг 7 цэгт орж гаргахаар зохицуулалтыг хийнэ. Мөн Түргэн тусламжийн 103 болон бусад эрүүл мэндийн байгууллагууд ажиллана. Коронавирусийн халдвар дотооддоо алдсан тохиолдолд бид хэрхэн бэлэн ажиллаж байна вэ гэдгийг Чингэлтэй дүүргийн хөл хорионы нөхцөл байдлаас харж болно” хэмээлээ. Мөн дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд, иргэд үүргэ ухамсарлан гэртээ хөл хорионд байж гамшгаас хамгаалах сургуулилтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг уриалж, дадлага сургуулилтад ач холбогдол өгч хамтран ажиллахыг дүүргийн иргэд, оршин суугчдаасаа хүссэн юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...