Австраличууд коронавирусний эсрэг гар утасны аппликэйшн ашиглаж байна

Австралид коронавирусний халдвараас сэргийлэх зорилгоор ухаалаг утсанд зориулсан нэгэн аппликэйшнийг ашиглаж эхэлжээ. Өнгөрсөн ням гарагт ашиглахад бэлэн болсон уг аппликэйшнийг одоогоор  тус улсын 2,5 сая иргэн гар утсандаа суулган ашиглаж эхэлсэн байна.

Хүмүүс бие  биедээ, 1,5 метрээс дотогш ойртох, халдвартай хүн ойртох зэрэгт аппликэйшн дохио мэдээлэл өгдөг байна. Мөн аппликэйшнийг суулгасан иргэдийн  явсан зам,  уулзсан хүмүүс зэргийг бүртгэж, мэдээллийн сан үүсгэж байгаа бөгөөд эргээд энэ нь халдварыг хянахад ихээхэн дөхөм болно гэж үзэж байгаа ажээ.

Уг аппликэйшнийг суулгахад  хүмүүсээс тодорхой хувийн мэдээллүүдийг шаардаж байгаа бөгөөд энэхүү мэдээллүүд 21 хоногийн дараа эсвэл аппликэйшийг устгахад давхар устах юм байна.

Тус улсад коронавирусний халдвар буурч байгаа бөгөөд өчигдөр гэхэд 12 шинэ тохиолдол л бүртгэгджээ. Тус улсын ерөнхий сайд уг аппликэйшнийг хамгийн багадаа хүн амынхаа 40 хувийг ашиглана гэж тооцон зорилт тавьжээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Солонгост ажиллаж байсан монголчууд коронавирусын халдвар авчээ

БНСУ-ын Сөүл хотын Гымчон дүүрэгт байрлах хүнсний үйлдвэрт ажиллаж...

ОХУ-аас 171 иргэнээ тусгай нислэгээр авчирлаа

Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн  онгоц өнөөдөр 06:30 цагт “Чингис...

Хөл хориог дахин нэг сараар сунгах санал гаргалаа

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны...

Чингэлтэйн дадлага сургуулилалтын үеэр нийтийн тээврийн 7 чиглэлийн 47 автобус түр зогсоно

Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн дарга...