Улсын онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах, Мэргэжлийн болон бусад танхимын сургалтын үйл ажиллагааг үе шаттай нээх, Сүхбаатар-Бичигт, Ховд-Булган боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн гаргах бэлтгэл ажлын талаар гэх мэт асуудлууд ярих юм.
Дөнгөж сая “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх” хугацааг тавдугаарр сарын 31-нийг дуустал сунгалаа. Улсын онцгой комиссын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл тогтоосон байсан юм. Энэ хугацаа Пүрэв гаригт дуусгавар болох байсан учраас ийнхүү өнөөдөр Улсын онцгой комисс хуралдаж, өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгав.
Улсын онцгой комиссын хурал үргэлжилж байна.