Намууд сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд өгч эхэллээ

Нам, эсвлүүд Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлж эхэллээ.
Өнөөдөр Эх Орончдын Нэгдсэн нам, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам, Их Эв нам, Зон Олны нам болон Дэлхийн Монголчууд нам Монгол Улсын Үндсэн хууль, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, сонгуульд оролцох тухай хүсэлтээ холбогдох баримт бичгийн хамт хүлээлгэн өгөв.
Сонгуулийн ерөнхий хороо энэ удаагийн ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ гаргаж буй нам, эвслээс баримт бичгийг нь хүлээн авахдаа олон хүний бөөгнөрөл үүсгэхгүйн тулд тодорхой хуваарь гаргасан бөгөөд нам, эвсэл тус бүрээс 2-оос илүүгүй төлөөлөл нь ирж баримт бичгээ хүлээлгэн өгөх, Сонгуулийн ерөнхий хорооны байранд нэвтрэхээс өмнө асуумж бөглөх, ариутгал, халдвар хамгааллын тодорхой дэглэм баримтлах талаар нам, эвслийн ажилтнуудад урьдчилан мэдэгдсэн юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ч.Содномцэрэн: Хяналтын тооллого хийхэд зөрчил илэрсэнгүй

Сонгуульд оролцсон нам, эвсэл, бие даагчдаас ирүүлсэн гомдол, Ерөнхийлөгчөөс...

УИХ-ын сонгуульд 606 хүн нэрээ дэвшүүлжээ

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар...

Сонгуульд санал өгөхдөө сонгогчид 1.5-2 метрийн зай барина

Монгол Улсын Засгийн газрын 188 дугаар тогтоолоор  “Монгол Улсын...

Сонгуульд 137 хүн бие даан нэр дэвшихээр бичиг баримтаа өгчээ

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар...