“Интермэд”-ийн сэжигтэй тохиолдлын хариу үдээс хойш гарна

“Интермед” эмнэлэгт хэвтсэн эмчлүүлж буй нэг иргэнээс түргэвчилсэн тестээр коронавирусний халдвар илэрсэн. Тухайн иргэний хүү БНСУ руу зорчоод ирсэн аж. тэгвэл энэ талаар  ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүийн хэллээ.

-Өнөө өглөө “Интермед” эмнэлгээс 69 настай иргэний шинжилгээг авчирч PСR-аар шинжилсэн. Хариу гарахыг хүлээж байна.

Энэ 69 настай иргэний шинжилгээний хариу гайгүй гарах байх гэж бодож байна. Ингэж хэлж байгаа нь тандалт тооцоолол хийсэн учраас сөрөг гарах байх гэж үзэж байгаа. Энэ иргэний хүүхэд нь өнгөрөгч 1 дүгээр сарын 27-ноос 2-р сарын 7-ны хооронд Солонгос улс руу зорчоод ирсэн байсан. Нууц байсан бол илрэх хугацаа болсон. Солонгосоос ирсэн 29 настай тэр хүний ойрын хавьтал болох 3 хүнийг тусгаарласан. Шинжилгээний хариу үдээс хойш гарна.

Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 341 хүнд тандалтын зорилгоор шинжилгээ хийсэн. Коронавирус илрээгүй. Тусгаарлагдаад байгаа 13 хүнд давтан шинжилгээ хийхэд бас илрээгүй.Одоо эмчилгээ хийлгэж байгаа 154 хүнд хяналт лабораторийн шинжилгээ хийлгэж ажиглалт тандалт хийж байна.Өглөө болгон 05:00 цагт ХӨСҮТ-д шинжилгээ авчирч хийж байгаа  гэв.

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...