Нэмж 13 хүн коронавирусний халдвар авлаа

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020 оны 4 дүгээр сарын 13-нд үдээс хойш нэг өвчтөн эдгэрээд ХӨСҮТ-өөс гарлаа. Ингээд таван хүн эдгэрч, эмнэлгээс гарч байна.

Өчигдөр ХӨСҮТ-д 502 хүний шинжилгээ хийгдсэн.

Сөүл-Улаанбаатар онгоцоор ирсэн 260 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй.Тандалтын зорилгоор шинжилгээ хийсэн 19 хүний хариу мөн сөрөг гарсан.

ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 хүн, ОХУ-аас ирж тусгаарлагдсан 149 хүн, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 44 хүн уг шинжилгээнд хамрагдсан.

Дөрөвдүгээр сарын 13-нд хийсэн шинжилгээнээс 13 тохиолдол шинээр илэрлээ. Дархан-Уул аймагт нэг тохиолдол бий. Түүнийг өнөөдөр өглөө тусгай баг явж, Дархан-Уул аймгаас ХӨСҮТ-д авчирч, тусгаарлах, эмчлэх ажилдаа орсон. Бусад нь Улаанбаатарт тусгаарлагдсан байсан. Тэднийг бүгдийг нь тусдаа өрөөнд оруулсан.

Давтан шинжилгээг үргэлжлүүлэн хийнэ. Ингэснээр нийт 25 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна” гэсэн мэдээллийг өглөө.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...