38 байршлын 130 га газрыг нийтийн эзэмшилд шилжүүллээ

Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтээр зүй зохистой ашиглах, хамгаалах зорилгоор 32 байршил бүхий 57,66 га газрыг байршил хэмжээг тогтоож “Нийтийн эдэлбэр газар”-т тооцох шийдвэрийг НИТХ-ын  тэргүүлэгчдийн 2019 оны 126 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн.

Мөн эдгээр байршил дээр нэмж  38 байршлын 130,0 га газрын байршил хэмжээг тогтоон, нийтийн эзэмшилд шилжүүлсэн байна. Энэ нь  нийслэл хотын иргэдийн хувьд үнэ цэнтэй шийдвэр гэж Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас мэдээллээ.
Тодруулбал:
Баянгол дүүрэгт – 2 байршил 0.49 га
Баянзүрх дүүрэгт – 10 байршил 26.69 га
Сонгинохайрхан дүүрэгт – 6 байршил 4.83 га
Сүхбаатар дүүрэгт – 3 байршил 3.6 га
Хан-Уул дүүрэгт – 9 байршил 2.65 га
Чингэлтэй дүүрэгт – 8 байршил 92.2 га газрыг нийтийн эзэмшилд шилжүүлжээ. 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...