Сургууль, цэцэрлэг, МСҮТ-ийг есдүгээр сарын 01 хүртэл хичээллүүлэхгүй байх чиглэл өгчээ

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг энэ сарын 30 хүртэл хаасан. Тэгвэл Ерөнхий сайдаас ЕБС, цэцэрлэг, их дээд сургууль, МСҮТ-ийг есдүгээр сарын 1 хүртэл хичээллүүлэхгүй байхаар тооцож бэлтгэл хангах талаар чиглэл өгчээ. Мөн гадаадад байгаа хүндэтгэх шалтгаантай 6600 гаруй иргэний асуудлыг ЭСЯ-даар нь дамжуулан шийдвэрлэхийг Ерөнхий сайд чиглэл болгожээ.

Дээрх асуудлаар УОК-ын Шуурхай штаб одоо хуралдаж буй бөгөөд Улсын онцгой комиссын маргаашийн хуралданаар эцсийн шийдвэр гаргах юм байна.

Гадаадад  байгаа иргэдээс тодорхой хэсгийг нь шат дараатай, эрсдлээ сайн тооцоолж чартераар авч ирэхийг тусгаарлах байр, ХӨСҮТ-ийн хүчин чадал дээр тулгуурлаж татахыг шуурхай штаб ярилцаж байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...