“Эрдэнэт” 49 хувьтай холбоотой хэргийг шүүхэд шилжүүлэв

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг хууль бусаар шилжүүлэн авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх хэргээр Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал, Сангийн сайд асан Б.Болор, Зам тээврийн сайд асан Д.Ганбат, Засгийн газрын гишүүн Д.Эрдэнэбат нарт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн талаар НПГ-ын Ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат мэдээллээ. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн 49  хувьтай холбоотой бизнесийн салбарынхны хэрэг мөрдөн  байцаалтын  шатандаа байгаа юм байна.

Жаст группийн захирал Ш.Батхүү, Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг нарт холбогдох бусдын эд хөрөнгийг залилсан, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мөнгө угаасан хэрэг прокурорын байгууллагад мөн  ирсэн бөгөөд хэргийг шалгаж байгаа ажээ.

Прокурорын байгууллага энэ оны эхний улирлын байдлаар, нийт 1318 хэрэгт хяналт тавьж ажилласан байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...