“Авиган” эм коронавирусний эсрэг хэрхэн үйлчилдэг, хэр үр дүнтэй вэ?

ЭМЯ-наас өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ шинэ төрлийн коронавируст халдварын эсрэг “Авиган” эмийг Япон улсаас оруулж ирэн, эмчилгээнд хэрэглэхэд  бэлэн  болсон  тухай дуулгасан юм. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, дэлхийд коронавирусний эсрэг үр дүнтэй гэгдэж буй,  яг энэ вируст  зориулж үйлдвэрлэсэн, хамгийн сүүлийн үеийн эмийг манай улс цаг алдалгүй шуурхай хүлээж авч, хэрэглэж байгаа нь хамгийн сайн мэдээ гэдгийг онцлов. Үнэхээр ч Эрүүл мэндийн яам коронавирусний эмчилгээнд сайнаар нөлөөлж байгаа нь туршилтаар батлагдаад  байгаа эмийг дэлхийн  улс орнуудаас хоцролгүй татан авч эмчилгээнд хэрэглэх гэж байгаа нь үнэхээр  магтууштай гэж үнэлж болно. Учир нь Авиган эмийг эмчилгээнд хэрэглэх шийдвэрийг үйлдвэрлэгч орон Японы засгийн газар өнгөрсөн долоо хоногт гаргасан юм.

Авиган буюу “Favipiravir” гэх эмийн тухайд анх уг эмийг 2014 онд “Фүжифилм” группийн химийн үйлдвэр /FUJIFILM Toyama Chemical Co. Ltd. / ханиадын эсрэг эм болгон бүтээж байжээ.

Гуравдугаар сарын эхээр тус химийн үйлдвэр Авиган эмийг коронавирусний эсрэг  эмчилгээнд туршиж эхэлсэн бөгөөд гуравдугаар сарын 28-нд Японы Ерөнхий сайд  Шинзо Абэ туршилт амжилттай байгааг мэдэгдсэн юм. Одоогоор туршилт бүрэн дуусаагүй байгаа бөгөөд ирэх зургадугаар сар гэхэд туршилт бүрэн дуусна гэж үйлдвэрлэгчид төлөвлөсөн байна. Гэвч Японы засгийн газраас авиганыг коронавирусний эмчилгээнд хэрэглэхийг өнгөрсөн долоо хоногт зөвшөөрсөн байна.

pill bottle lavelled 'favipiravir (Avigan) 200mg tablets' next to three white tablets and a blood sample vial

Японд одоогоор 2 сая орчим хүнийг эмчлэх авиган эмийн нөөц байгаа бөгөөд Засгийн газраас Авиган эмийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн ажиллаж байгаа юм байна.

Авиганы туршилтыг зөвхөн Японд хийгээгүй бөгөөд БНХАУ ч коронавирусний эсрэг үйлчлэлийг нь гуравдугаар сараас эхлэн туршсан юм. Тухайлбал, Ухань болон Шензен хот 240 өвчтөнд эмийг уулгахад  эм ууснаас хойш  4 өдрийн дараа биеийн байдал дээрдэж байжээ. БНХАУ-ын Биотехнологийн хүрээлэнгийн захирал Занг Ши Мин энэ талаар хэвлэлийн хурал хийж авиган коронавирусийн халдвараас үүдэлтэй хатгалгаанд нөлөөлж чадаж байгааг, авиганыг ковид-19 өвчний эсрэг хэрэглэх нь зүйтэйг дуулгасан юм. Эмийг уусан өвчтөнүүдийн 91 хувь нь эдгэсэн ажээ. Үүний дараа БНХАУ-ын нэгэн фирм Авиганыг үйлдвэрлэх эрхийг Японуудаас авч өнгөрсөн  сараас үйлдвэрлэлтэд бэлтгэж эхэлсэн байна.

Авиган нь вирусны олшрох үйл явцад нөлөөлж, вирусийн тархалтыг зогсоох механизмаар үйлчилдэг юм байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

ОХУ-ын алдарт уран нислэгийн “Стрижи” баг Монголд ирнэ

Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой...

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх дөрвөн газрыг татан буулгалаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Төрийн чиг үүргийн давхардлыг арилгах,...

Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явцын...

Хардалтын улмаас эхнэрээ хөнөөжээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 02 дугаар сард Архангай аймгийн...