Түймрээс 38 айлын байшин болон ногоон бүсийг авран хамгаалжээ

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын Богинын аманд өнөө өглөө гарсан галыг бүрэн унтраахаар ажиллаж байгааг мэдээлсэн.

Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74, 34 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн нийт 41 алба хаагч, 11 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, бүрэн унтраажээ.

Гал түймэрт нийт найман айлын зуны байшин өртөж, хоёр байшин хайрагдсан бөгөөд алба хаагчид түймрийн аюулаас 38 айлын байшин болоод ногоон бүсийг авран хамгаалжээ.
spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ой, хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна

Энэ оны 3 дугаар сарын 20-ноос эхлэн Нийслэлийн Байгаль...