Тусгаарлалтад байсан Туркийн иргэнээс коронавирус илэрлээ

СOVID-19 цар тахлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээллээ хийж, энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг зарлалаа.

Тэрбээр “2020 оны дөрөвдүгээр сарын 5-нд ХӨСҮТ-д болон улс орон даяар сэжигтэй тохиолдол илрээгүй. Дархан-Уул аймагт тусгаарлагдсан байсан гурван иргэний шинжилгээнд коронавирус илрээгүй.

Харин ХӨСҮТ-д тусгаарлагдан, хянагдаж байсан Туркийн нэг иргэнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад 15 дахь тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 13 нь ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Токио-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирж, ажиглалтад байгаа 184 хүнээс шинжилгээ авахаар төлөвлөсөн. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 248 хүн байна” гэсэн мэдээллийг өглөө.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Солонгост ажиллаж байсан монголчууд коронавирусын халдвар авчээ

БНСУ-ын Сөүл хотын Гымчон дүүрэгт байрлах хүнсний үйлдвэрт ажиллаж...

Хөл хориог дахин нэг сараар сунгах санал гаргалаа

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны...

Чингэлтэйн дадлага сургуулилалтын үеэр нийтийн тээврийн 7 чиглэлийн 47 автобус түр зогсоно

Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн дарга...

Сургалтын төвүүдийг хэзээ нээхийг Засгийн газар шийднэ

Улсын Онцгой комиссын 21 дүгээр ээлжит хурал Төрийн ордонд...