Израйлын Эрүүл мэндийн сайд коронавирусний халдвар авчээ

Израилын Эрүүл мэндийн сайд Яаков Лицман эхнэрийн хамт  коронавирусний халдвар авчээ. Эрүүл мэндийн сайд Лицман нь 71 настай бөгөөд түүнийг  эхнэрийнх нь хамт тусгаарлаж, хавьтагсдыг шинижилгээнд хамруулж ажиглалтад авсан байна. Сайд болон эхнэрийнх нь биеийн  байдал нь сайн  байгаа аж.

Сайд Лицман нь коронавирусний халдварын эсрэг харга хэмжээг гол удирдаж зохион байгуулж явсан хүн  нь  байв.

Тус улсын Ерөнхий сайд Бэнжамин Нетанянхугийн туслах өнгөрсөн долоо хоногийн сүүлээр коронавирусний халдвар авсан нь ил болсноос хойш Ерөнхий сайд тусгаарлалтад бөгөөд Лицман ч Ерөнхий сайдыгаа тусгаарлалтад  орохоос өмнө хэд хэд уулзаж ярилцаж байсан аж. Ерөнхий сайд Бэнжамин Нетанянху одоо албаны ажил хэргээ онлайнаар явуулж байгаа юм байна.

 Израилд одоогоор коронавирусний халдварын 6092 тохиолдол бүртгэгдэж  25 хүн нас барж, 241 хүн эдгэрээд байгаа бөгөөд иргэдээ гэртээ өөрсдийгөө тусгаарлахыг  зөвлөж байгаа юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...