“Чингис хаан” музейн Эрдэмтдийн зөвлөлийг байгуулав

“Чингис хаан” музей байгуулах ажлын бэлтгэл бүрэн хангагдаж, барилга угсралтыг эхлүүлэх гэж байна. Энэ үед Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Чингис хаан” музей байгуулах үйл ажиллагааг мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах чиг үүрэг бүхий “Эрдэмтдийн зөвлөл”-ийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулж захирамж гаргав.

Дарга

– Д.Рэгдэл ШУА-ийн ерөнхийлөгч, академич, ШУ-ны доктор, профессор

Гишүүд

– А.Цанжид Философийн хүрээлэнгийн зөвлөх, ШУ-ны доктор, профессор

– Л.Дашням МУСГЗ, доктор профессор

– Г.Мэнд-Ооёо Монголын соёл, яруу найргийн академийн ерөнхийлөгч, зохиолч, яруу найрагч,“Чингис хаан” одонт

– Г.Мягмарсамбуу ШУА-ийн Түхх угсаатны зүйн хүрээлэнгйин салбарын эрхлэгч, доктор профессор

– Б.Цогтбаатар ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор, профессор

– Б.Баатархүү Нийслэлийн архивын газрын дарга, доктор, дэд профессор

– Н.Ням-Осор ИЗИС-ын захирал, доктор, профессор

– Н.Наранбаатар УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт

– Г.Пүрэвбат Бурханч лам, доктор

Уулзалтаар Ерөнхий сайд Монгол Улсын Засгийн газраас соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх чиглэлд баримталж буй бодлого, Чингис хаан музейг байгуулах шийдвэрийг гаргаснаас хойшхи ажлын явцын талаар эрдэмтэдтэй мэдээлэл солилцож, зөвлөлийн гишүүдийн саналыг сонсч, цаашид музейг төлөвлөсөн хугацааны дагуу барьж ашиглалтад оруулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа хэллээ. Музейг маш чанартай, өргөн утга агуулгатай, үндэсний үнэт өв болох, дэлхийн хэмжээнд Чингис хааныг төдийгүй, Монгол Улсынхаа үүх түүхийг сурталчлан таниулах, иргэдийнхээ шүтээн болсон тийм л үнэ цэнэтэй давтагдашгүй жишиг музей болгох ёстой, үүний төлөө хичээн ажиллахыг хүсч байна, үүрэг болгож байна гэлээ

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...

Москвад томоохон дроны халдлага болж, нефть боловсруулах үйлдвэр шатжээ

Украины талаас явуулсан гэж үзэж буй өргөн хүрээний дроны...

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай...

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...