Амьтны хүрээлэн дэх нөхөрлөл

Бельгийн амьтны хүрээлэн амьтдыг тусгаарлалгүй хөрш зэргэлдээ амьдруулах туршилт хийж байгаа бөгөөд амьтад өмнөхөөсөө илүү идэвхитэй, баяр хөөртэй, бусадтайгаа нийцэж амьдарч байгаа ажээ. Тухайлбал орангутаны жижиг арал дээр 24 настай Ужин нэртэй орангутаны гэр бүлтэй /аав 24 настай,  ээж 15 настай , хүү 3 настай/ Азиас ирсэн минжүүд тун ч сайн  найз  нөхөд болж эвтэй сайхан аж төрж байгаа аж. Минжүүд уснаасаа гарч том үслэг найз нартай тоглох маш дуртай гэж тус амьтны хүрээлэнгийн ажилтан Мэтью Жэдфрой хэлэв.

Берни нэртэй 3 настай орангутан минжтэй тоглож байна
Аав Ужин нэртэй орангутан

Орангутаны ДНК хүнийхтэй 97 хувь нь төстэй байдаг бөгөөд амьтдыг хүнтэй л адил бусадтай харилцаанд оруулж, идэвхитэй амьдруулах  ёстойг туршил харуулж байна гэж тэд дүгнэжээ.

Сүүлийн үед орангутаны эх нутаг болсон Суматра болон Борни аралд орангутанууд цөөрч байгаа тул Бельгийн амьтны хүрээлэнгээс Борни аралд 11 мянган мод тарьж нөхөн сэргээлт хийхээр төлөвлөсөн байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...