Цалиндаа цаддаггүй, хахуульд ханадаггүй Төрийн банкны захирлууд ичиг,ичиг

Сэтгүүлч Б.Отгон  энэ удаа Монголд хамгийн өндөр цалинтай Төрийн банкны захирлуудын авлигыг илчлэн бичсэнийг толилуулъя. Сард 8-18 сая төгрөгийн цалин авчихаад ер ханаж цаддаггүй захирлууд “мангас” юм уу хаашаа юм бэ. Шуналд хязгаар байхгүй аж.

Сарын 18 саяын цалинтай Төрийн банкны захирлын нэг компаниас авсан хахууль нь 235 сая төгрөг. Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн,тэргүүн орлогч захирал Д.Ганбаатар нар авлига, албан тушаалын хэргээр ял сонсчээ.

Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан сарын 18 сая, жилийн 216 сая төгрөг, Гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн сарын 15 сая, жилийн 180 сая төгрөг, Тэргүүн орлогч Д.Ганбаатар сарын 12 сая, жилийн 144 сая төгрөгийн цалин авч байлаа. Энэ 3-аас доош 8-10 сая төгрөгийн цалин авдаг 10-аад захирал ажиллаж байлаа. Захирлууд албан хэрэгцээндээ хөлөглөдөг машин нь LEХUS-570 .

Өндөр цалингийн хажуугаар Төрийн банкнаас гаргасан зээлийнхээ 5-10%-ийг хахуульд авдаг байжээ. Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн, тэргүүн орлогч захирал Д.Ганбаатар нарын холбогдсон авлигалын хэргийг сөхвөл:

“Бичура” компаний захирал М. Болортуяа өөрийн танил Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнгээр дамжуулан 5 тэрбумын зээл хүсчээ. Зээлийн материалд хийсэн үнэлгээгээр эрсдэл өндөр гэж гарсан.. Гэвч Д.Цэндсүрэнгийн оролцсон зээлийн хорооны 2017.09.12-ны хурлаар “Бичура” компанид 4.7 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Зээл гарангуут : “ Төрийн банкнаас зээл гаргахад зээлийн хорооны гишүүдэд нийт дүнгийн 10 %-ийг өгөх ёстой. Чи зээлийн дүнгийн 5 %-ийг өг ” гэсний дагуу Б.Цэндсүрэнд 235 сая төгрөг хахууль болгон өгчээ.Үүгээр зогсохгүй 2018 оны 2-р сард Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн нь Төрийн банкны тэргүүн орлогч захирал Д.Ганбаатарын хамт тус компаний тавилгын дэлгүүр дээр очиж,22 сая төгрөгийн буйдангийн сет тавилга авсан байна. Эдгээр захирлууд 2017.06.23-д БНХАУ-ын “Шинжиан Шинфа ”компанид хууль зөрчин 20 тэрбум төгрөгийн зээл олгоход оролцжээ. Тэдэнд нийтийн албан тушаалтан албан үүргээ урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр шүүхээс ял оноожээ. Ингэхдээ Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнгийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээс хасч, 3,6 жилээр хорих ял, Д.Ганбаатарыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилээр хасч, 10 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ.

Төрийн албан хаагчдын цалин, хангамжийг нэмэхийн хирээр авлигал буурна гэж тооцсон ч энэ нь эсрэгээрээ хэрэгжжээ.Цалин хангамж нэмэгдэхийн хирээр авлигалын хэмжээ улам нэмэгдсээр. Шүүгчдийн цалин нэмээд авлигал нь дийлдэхээ больсон. Яг түүн шиг төрийн хамгийн өндөр цалинтай Төрийн банкны захирлуудын нэг компаниас авах авлигын хэмжээ авсан зээлийн дүнгийн 10 % гэхээр …… Цаана нь илрээгүй хичнээн авлигал байгаа бол??

90085379_1591110677706065_8055064988731047936_n Төрийн банкны ЗАХИРАЛ-ууд гаргасан зээлийнхээ 5-10 хувийг хахуульд авдаг байжээ90559203_1591110297706103_6682713811129991168_n Төрийн банкны ЗАХИРАЛ-ууд гаргасан зээлийнхээ 5-10 хувийг хахуульд авдаг байжээ 90560836_1591110561039410_897564730829307904_n Төрийн банкны ЗАХИРАЛ-ууд гаргасан зээлийнхээ 5-10 хувийг хахуульд авдаг байжээ

Эх сурвалж: http://newsmall.mn/

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...