Коронавирусний эсрэг үйлчилж магадгүй 70 эмийг туршиж байна

Коронавирусний эсрэг үйлчилж магадгүй 70 эмийг туршиж байгаагаа судлаачдын баг  өчигдөр мэдээллээ. Зарим эмийг нь хумхаа,  зэрэг бусад халдарт  өвчний үед ашиглаж байсан бол  заримыг нь хавдар, шизофрени өвчний үед ч  ашиглаж  байжээ.

Нью Йорк хот “Icahn” сургууль болон Парис дахь “Pasteur” институтийн баг 22 эмийг нь лабораторид туршиж эхэлсэн байна.

Коронавирус нь уушгины эсэд нэвтэрч, эсийн генетикийг өөрийнхтэйгээ нэгтгэснээр эсүүд нянгийн протейныг бий болгодог ба ингэснээр сая, сая шинэ вирусуудыг үйлдвэрлэж эхэлдэг байна.

Хамгийн сүүлийн мэдээллээр эрдэмтэд коронавирусний 29 гениэс, нянгийн протейн үйлдвэрлэдэг 26 генийг нь нээж илрүүлээд байгаа юм. Мөн коронавируст өртөх боломжтой хүний 332 протейныг  ч илрүүлжээ. Коронавирусны зарим протейн нь хүний нэг протейнд нөлөөлж байгаа бол  зарим нь бүр маш олон тооны протейнд нөлөөлөхүйц  чадалтай байгаа ажээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...