Дарханд 173 иргэн тусгаарлалтад байна

Авто замын “Алтанбулаг-Хиагт”, төмөр замын “Сүхбаатар-Наушки ” боомтоор улсын хил нэвтэрсэн иргэдийг Сэлэнгэ, Дархан-Уул аймагт 14 хоног ажиглан тусгаарлалт хийж байгаа билээ.

Дархан-Уул аймагт өнөөдрийн байдлаар /2020.03.23/ нийт 173 иргэнийг тусгаарлажээ. Гэрийн ажиглалтад тусгаарласан хүн байхгүй байна.

Өнгөрсөн хугацаанд нийт 38 иргэн 14 хоногийн ажиглалтын тусгаарлах хугацаа дуусаж тусгаарлалтын байрнаас гарсан.

Цагдаагийн газраас тусгаарлах байрнуудын гадна хамгаалалтад давхардсан тоогоор 35 алба хаагч, 3 автомашинтайгаар 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.

Ажиглалтын байранд нийт эмч 5, сувилагч 4, үйлчлэгч 4, 2 тогооч ажиллаж байна.
spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...