ДЭМБ коронавирүсийн халдварыг цар тахлын хэмжээнд хүрсэн гэж зарлалаа

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас  хэвлэлийн бага хурал хийж, “COVID 19” буюу шинэ төрлийн коронавирүсийн халдварыг дэлхийг хамарсан ЦАР ТАХАЛ гэж зарлалаа. ДЭМБ-аас мэдээлснээр нийт дэлхийн 114 улсад 121500 хүн халдвар авч, 4300 хүн нас баржээ.

“Энэ тоо ирэх өдрүүд, долоо хоногуудад улам нэмэгдэнэ. ДЭМБ энэ вирүсийн дэгдэлтийг цаг тутам тоолж, хянаж байгаа бөгөөд тархалтад санаа тун их зовниж байна.
Тиймээс “COVID 19″ вирүсийн халдварыг пандемик буюу цар тахал гэж тодорхойлж болно гэсэн дүгнэлт хийлээ” гэж ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейсүс хэллээ.

ДЭМБ-аас өнөөдрийг хүртэл КОВИД-19 вирусыг эпидемик буюу тухайн нэгэн бүс нуигийг хамарсан гэж тодорхойлж байсан ч илүү олон оронд өвчний тархалт нэмэгдэж байгаа байдал болоод тархалтын хамгийн идэвхитэй үе эхлээгүй байгаа зэргээс үүдэн Пандемик тархалт болох эрсдэл өндөр байсан.

Пандемик халдвар нь дэлхий даяар тархаж, маш олон хүнийг халдварлуулсан аюулт цар тахал юм. Хамгийн сүүлд 2009 онд H1N1 буюу гахайн томуу цар тахлаар нэрлэгдэж байсан бол дэлхийн түүхэнд хамгийн том Пандемик цар тахал нь “Испани томуу” байсан юм. Энэ цар тахлаар ойролцоогоор 500 сая гаруй хүн халдварлаж, 50-100 сая хүн нас барж байсан юм.

ДЭМБ-аас КОВИД-19 халдварыг цар тахал гэж зарласнаар улс орнуудад энэ халдвартай илүү хүчтэй, шуурхай, оновчтой тэмцэх цаг болсон гэх анхааруулгыг өгч буй аж. Гэхдээ улс орнуудын хувьд тэмцлээ эрчимжүүлэх хугацаа хэтэрхий оройтоогүй байгааг мөн хэллээ. Халдвар авсан хүмүүсийг түргэн шуурхай оношилж, эмчлэх, халдвар тээгчтэй ойр байсан хүмүүсийг маш богино хугацаанд илрүүлж шинжлэх, тусгаарлах зэргийг онцгой дэг журамтай хийж чадвал тархалтыг бууруулах боломжтой гэж зөвлөж байна.
Түүнчлэн энэ бол зөвхөн эрүүл мэндийн салбарын хямрал бус бүх салбарыг хамарсан хямрал болж буй тул бүгд тус тустаа тэмцэх ёстой гэж ноён Тедрос энэ үеэр онцолж байв. Хамгийн анх1918 онд дэлхий даяар ханиадны улмаас сая орчим хүн амиа алдах үед цар тахал гэж ДЭМБ зарлаж байжээ.

Цар тахлын үед олон хүн нэг дор цуглуулсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй, аялал жуулчлал хязгаарлах, сургууль,  цэцэрлэгийг хаах зэрэг манай оронд хэрэгжүүлсэн арга хэмжээг тухайн улсын засгийн газраас авч хэрэгжүүлдэг байна.

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

ШУ-ны академийн дээд шагнал “Хубилай хаан” медалийн эзэд тодорлоо

Монгол Улсын болоод дэлхийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд бодитой хувь...

Л.Оюун-Эрдэнэ: Зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарт хүний эрхийг дээдлэхэд анхаарч ажиллаарай

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Батлан хамгаалахын сэргэлт” салбарын...

“Мод тарих үндэсний өдөр” ирэх сард болно

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2024 оны намрын улирлын...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бутаны Хаант Улсын Ерөнхий сайд Цэрэн Тобгай бараалхлаа

АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79...