Home Дэлхий БНХАУ: Коронавирүсийн дэгдэлт буурсан тул 14 эмнэлгийг баяртайгаар хаалаа

БНХАУ: Коронавирүсийн дэгдэлт буурсан тул 14 эмнэлгийг баяртайгаар хаалаа

0
БНХАУ: Коронавирүсийн дэгдэлт буурсан тул 14 эмнэлгийг баяртайгаар хаалаа
TOPSHOT - Medical staff celebrate after all patients were discharged at a temporary hospital set up to treat people with the COVID-19 coronavirus in Wuhan in China's central Hubei province on March 9, 2020. - China closed most of its makeshift hospitals for coronavirus patients, some schools reopened and Disney resort staff went back to work on March 9 as normality slowly returns to the country after weeks battling the epidemic. (Photo by STR / AFP) / China OUT (Photo by STR/AFP via Getty Images)

“Covid 19” вирүсийн халдварын тархалт буурсан тул халдварын ид дэгдэлтийн үед ашиглаж байсан Хубэй муж дахь 14 эмнэлгийг хааж байгаа талаар Хятадын Синьхуа агентлаг мэдээллээ. Тэдгээр 14 эмнэлэгт хүнд бус харьцангуй хөнгөн өвдсөн өвчтөнүүдийг эмчилж байсан аж. БНХАУ-д 1-2 дугаар сарын хооронд спорт заал, үзэсгэлэнгийн танхим гэх мэт томоохон олон нийтийн танхимуудыг эмнэлэг  болгон ашиглаж байсан юм.

Хятадад халдварын тоо  эрчимтэй буурсаар  байгаа бөгөөд өнөөдөр гэхэд 19 шинэ тохиолдол бүртгэгджээ. Тус улсын Үндэсний эрүүл мэндийн комиссоос мэдээлснээр халдвар  авсан 59897 хүн бүрэн эдгэж эмнэлгээс гарчээ.