Home Дэлхий Хойд Солонгос Япон тэнгисийн зүгт гурван пуужин харважээ

Хойд Солонгос Япон тэнгисийн зүгт гурван пуужин харважээ

0
Хойд Солонгос Япон тэнгисийн зүгт гурван пуужин харважээ

БНАСАУ-ын тал өнөө өглөө хамгийн багадаа гурван пуужин харвасан гэж өмнөд Солонгосын зүгээс мэдээллээ. Умард Солонгосын Хамёнг мужийн Сондок гэх газраас Япон тэнгисийн зүгт гурван пуужин харвасныг илрүүллээ. Манай арми дахиж пуужин  харваж болзошгүй нөхцөл байдалд мониторинг хийж байна гэж БНСУ-ын тал мэдээлэв.

АНУ-ын тал ч мөн БНАСАУ-г дөрвөн пуужин харвасан гэж үзэж байгааг CNN агентлагт дамжуулаад  байна.

” Бид Умард Солонгосын энэ байдлыг анхааралтай ажиглаж байгаа. Байдал хүндэрвэл БНСУ болон Японы талтай хамтарч асуудалд нухацтай хандах болно” гэж АНУ-ын тал мэдэгдэв.