Тулаанч Д.Батгэрэл UFC-д цахиур хагаллаа

Холимог тулааны дэлхийн хамгийн том холбоо болох АНУ-ын UFC-гийн анхны монгол тамирчин болсон Д.Батгэрэл өнгөрсөн ням гарагт АНУ-ын Лас-Вегас хотод Аргентиний тулаанч Гуйдо Ганнеттитэй учраа таарч, өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авлаа. Түүний энэ ялалт монгол хүн холимог тулааны спортоор дэлхийн аварга болох боломжтой гэдэг итгэл найдварыг улам бадрааж өгсөн юм.

Данаагийн Батгэрэл Дэлхийн шилдгүүд хүч сорьдог UFC холбоотой гэрээ байгуулж, Монголоос хөл тавьсан анхны төдийгүй цорын ганц тулаанч юм. UFC холбоо, “Team Tungaa” “One team” клубийн тамирчин тэрбээр мэргэжлийн дэвжээнд найм тулалдахдаа зургаад нь ялаад байгаа юм. “One championship” холбооны дэлхийн аварга асан, гавьяат тамирчин Ж.Нарантунгалагийн шавь бөгөөд өнгөрсөн оны наймдугаар сард UFC холбоотой 20 сарын гэрээ байгуулсан юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...

Москвад томоохон дроны халдлага болж, нефть боловсруулах үйлдвэр шатжээ

Украины талаас явуулсан гэж үзэж буй өргөн хүрээний дроны...

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай...

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...