Home Онцлох Улсын онцгой комисс хуралдаж байна

Улсын онцгой комисс хуралдаж байна

0
Улсын онцгой комисс хуралдаж байна

Улсын Онцгой комисс яг одоо хуралдаж байна. Улсын онцгой комиссын энэ удаагийн  хурлаар Монгол Улс- БНСУ, Монгол Улс-Япон Улс, Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийг түр зогсоосон хугацааг сунгах эсэх, Европоос ирэх зорчигчдийн тоог хязгаарлах, Улаанбаатар-Берлин-Улаанбаатар чиглэлийн нислэгийг зогсоох эсэх талаар асуудал хэлэлцэнэ. Мөн #Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээний асуудал болон нүүрс тээвэр, газрын тосны экспортын журмыг хэлэлцэх юм байна. Мөн #Covid-19 халдвараас урьдчилан  сэргийлэх чиглэлэээр ард иргэдээс ирж буй хандивын талаар хэлэлцэх юм байна.