ЕБС-ийн сурагчдаас анги дэвших болон улсын шалгалт авахгүй

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас анги дэвших болон улсын шалгалт авахгүй байхаар БСШУСЯ шийдвэрлэжээ. Шалгалтын долоо хоногийг хичээлийн долоо хоногт шилжүүлж, сурагчийн жилийн эцсийн үнэлгээг явцын дүн болон дөрөвдүгээр улирлын хичээлийн үнэлгээгээр тооцох юм байна. Харин Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид Элсэлтийн ерөнхий шалгалт болон монгол хэлний шалгалтаа заавал өгнө. Их, дээд сургуульд элсэгчдийн монгол хэлбичгийн шалгалтыг энэ сарын 28-нд зохион байгуулахаар төлөвлөөд байсан ч хойшлуулж монгол хэлбичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын эхээр зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.   Элсэлтийн ерөнхий шалгалтыг “Зургаадугаар сарын 8-11-ний өдрүүдэд зохион байгуулахаар товложээ.

Мөн ирэх долоо хоногоос XII ангиа төгсөж, Элсэлтийг ерөнхий шалгалт өгөх сурагчдад зориулсан теле хичээлийг телевизээр тусгайлан заах юм байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Японд дадлагажигчаар ирсэн монголчууд архидаж, танхайрчээ

Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яамнаас анхааруулга...

Нөхөн сонгууль-2025: Нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгаарай

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгууль...

Нөхөн сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ

Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны 6 дугаар сарын 7-ны...

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...