Санхүүгийн зохицуулах хорооны хамт олон нэг өдрийн цалингаа хандивлав

Улсын Онцгой комиссын үйл ажиллагааг дэмжин Санхүүгийн зохицуулах хорооны хамт олон нэг өдрийн цалингаа хандивлажээ.  Мөн Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтад хамаарах санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж, санхүүгийн зах зээлд оролцогчидоо хандивын үйл ажиллагааг дэмжиж оролцохыг уриалсан байна. Уриалгад:

“Та бүхний энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье.

Дэлхий нийтийг цочроосон “COVID-19” коронавируст халдвар өдгөө 50 гаруй улс оронд тархаж, улс бүр иргэдийнхээ аюулгүй байдал, эрүүл мэндийнхээ салбарт онцгой анхаарч, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимтэй зохион байгуулж байна.

“COVID-19” коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, Монгол улсад нэвтрүүлэхгүй байх чиглэлд манай холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд шуурхай, цаг наргүй ажиллаж байгаа энэ үед Улсын Онцгой комиссын үйл ажиллагааг дэмжин Санхүүгийн зохицуулах хорооны хамт олон нэг өдрийн цалингаа хандивлаж байна.

Өнөөгийн үүсээд буй нөхцөл байдал нь зөвхөн төр, засгийн өмнө, аль эсвэл тодорхой хэсэг бүлэг хүн, байгууллагын өмнө тулгараад буй зүйл биш бөгөөд гагцхүү эв санааны нэгдэл, харилцан ойлголцол, хүмүүнлэгийн дэмжлэг туслалцаа, хамтын хүчээр энэхүү хүндрэл бэрхшээлийг бид даван туулна.

Иймд Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтад хамаарах санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж, санхүүгийн зах зээлд оролцогч Та бүхнийг манай хамт олноос эхлүүлж буй хандивын үйл ажиллагааг дэмжиж түүчээлэн ажиллахыг УРИАЛЖ байна” гэжээ .

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай...

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...