Дуучин Becky буюу Г.Мөнхбаяр “The voice of Mongolia” шоуны шүүгчдийг гайхшрууллаа

Дуучин Becky буюу Г.Мөнхбаяр уран бүтээлч хүний амьдралаасаа хэсэг хөндийрсөн байсан ч “The voice of Mongolia” шоу нэвтрүүлгийн хоёрдугаар улиралд өөрийгөө сорьж, дуучныхаа карьерыг дахин үргэлжлүүлэхээр шийджээ. Тэрээр өчигдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 01-ны орой Монгол телевизийн шууд эфирээр гарсан нэвтрүүлгээр дэлгэцнээ гарч тус шоуны шүүгчдийг гайхшруулан тэнцэж Монгол Улсын гавьяат жүжигчин, шүүгч Д.Отгонбаярын багт орсон юм.

   Дуучин Г.Мөнхбаяр нь өнгөрөгч 2019 онд Монгол Улсаас анх удаа “Asian Top Singer” буюу “Азийн шилдэг дуучин” номинацид нэр дэвшин өрсөлдөх эрхийг авч, БНСУ-ын нийслэл Сөүл хотноо жил бүр зохион байгуулдаг соёл, урлагийн томоохон наадам болох “LBMA STAR AWARDS”-т оролцож тэргүүн байр эзлэн “Гранпри” шагналын эзэн болж байсан билээ.

   Ийнхүү өөрт заяасан авьяас билэгээ мэдлэг боловсролоороо чимэж яваа тэрээр тус шоуны хүчтэй өрсөлдөгчдийн нэг байж монголчуудыг байлдан дагуулах нь тодорхой боллоо.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...