Home Дэлхий Англид устөрөгчөөр ажилладаг галт тэрэг үйлчилж эхэллээ

Англид устөрөгчөөр ажилладаг галт тэрэг үйлчилж эхэллээ

0
Англид устөрөгчөөр ажилладаг галт тэрэг үйлчилж эхэллээ

Байгальд  ээлтэй, устөрөгчөөр ажилладаг анхны галт тэрэг Англид үйлчилж эхэлжээ. Уг галт тэрэг нь нэг цэнэглэлтээр 80-112 км зайг туулдаг байна. “Hydroflex” нэртэй уг галт тэрэг ойролцоогоор 20кг устөрөгчөөр цэнэглэхэд  гурван цаг орчим ажилладаг аж. Тиймээс одоогоор харьцангуй холын замд тохиромжгүй байгаа учир Бирмингамийн их сургуулийн эрдэмтэд энэ тал дээр сайжруулахаар ажиллаж байгаа юм байна.

2016 онд дэлхийн анхны устөрөгчөөр ажилладаг галт тэргийг Герман улс ашиглаж эхэлсэн юм.