Онцгой дэглэм зөрчсөн Ц.Бат-Энхийг МАН-ын нарийн бичгийн даргаас огцруулах уу

Засгийн эрхийг үнэмлэхүй олонхоор барьж буй МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх пүрэв гарагт Японоос ирэх сүүлчийн онгоцоор эх орондоо иржээ. Тэрбээр Солонгост хэсэг хугацаанд байсан бөгөөд нислэг цуцалмагц Японоор дамжин Монголд ирсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна.

Түүнийг нисэх буудалд газармагц өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн горимоор эрсдэлтэй гэж үзэн тусгаарлах гэтэл шаардлага хүлээж авалгүй эсэргүүцсэн байна. Улсын онцгой комиссоос коронавирүсийн халдварын голомтоос ирж буй бүх хүнийг тусгаарлан, шинжилгээ авч, тодорхой хугацаанд хяналтад байлгаж байгаа.

Гэтэл МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх Онцгой байдлын ажилтнуудын тавьсан шаардлагыг биелүүлээгүй, дарга даамал руу утасдах зэргээр ёс зүйгүй авир гаргасан гэлцэж байна. Тиймээс түүнийг албадан саатуулж Онцгой байдлын газрын тусгаарлах байранд хүргэжээ.

Дэлхий нийтийг айдаст автуулж, олон мянган хүний амь насыг авч одсон коронавирүсийн халдвар Монголын эрх баригч намын удирдлагын нэг Ц.Бат-Энхийг тойрно гэж байхгүй. Халдвар тархсан улсаас зорчиж ирээд хяналтад орохгүй байх нь бусдын эрүүл мэндэд заналхийлж буй гэмт үйлдэл юм.

Юутай ч энэ явдал Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн чихэнд хүрч өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэм зөрчиж, онцгой байдлын албан хаагч нарын шаардлагыг биелүүлээгүй Ц.Бат-Энхэд хариуцлага тооцохыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд даалгасан тухай хэвлэлүүд мэдээлж эхэллээ.

2 СЭТГЭГДЭЛ

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...