Армени улс Ирантай хиллэдэг хилээ хаалаа

Хамгийн сүүлийн мэдээллээр “Covid19”-ийн халдварын улмаас дэлхийн хэмжээнд 2700 гаруй  хүн нас барж, 80 мянга орчим хүн халдвар аваад байна. Грек улсад  уг вирусын анхны өвчлөл бүртгэгдэж, Францад корона вирусын халдвар авсан анхны хүн нас баржээ. Иран  улсад 139 тохиолдол бүртгэгдэж, 19 хүн нас барсан ч халдвартай нь илрээгүй мянга орчим хүн байгаа гэж таамаглаж байгаа юм байна. Иранд байдал ингэж хүндэрсэнтэй холбоотойгоор тус улстай хиллэдэг Армени улс Ирантай хиллэдэг хилээ хаажээ.

Монголчуудын хамгийн их ажиллаж амьдардаг Солонгос улсад 1261 тохиолдол бүртгэгдсэн ба шинээр Бусан  болон  Дэгү хотод халдвар илэрчээ.

ДЭМБ-ын мэргэжилтнүүд  болон АНУ-ын шинжээчид коронавирус нь цар тахлын  хэмжээнд хүрсэн гэж хэлэхэд эрт байгаа ч ийм байдалд бэлдэх цаг нь болсон гэж анхааруулаад байгаа юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...