Жэйло, Шакира нарын талаар 1300 гаруй хүн гомдол, шүүмжлэл гаргажээ

Америкийн үндэсний хөл бөмбөгийн лигийн /NFL/ аварга шалгаруулах “Super Bowl-2020” тэмцээн энэ сарын 02-нд Майами хотын “Hard Rock” цэнгэлдэх хүрээлэнд болсон. Дэлхийн хамгийн том тоглолтуудын нэгд тооцогддог уг шоуг дуучин Женнифер Лопез,  Шакира нарын хамтарсан үзүүлбэр чимсэнийг бид бүхэн мэднэ. Тэгвэл гал халуун тоглолт  үзүүлж, ойролцоогоор 120 сая хүнийг дэлгэцтэй хамт уясан хоёр дуучны талаар АНУ-ын Харилцаа холбооны комистт 1300 гаруй гомдол иржээ. Тодруулбал, хэт задгай хувцасласан,  шонтой бүжиг хийсэн, сэкси өдөөсөн шинжтэй үзүүлбэр үзүүлсэн гэж үзэгчдээс шүүмжлэл ирүүлсэн  байна.

Америкийн үндэсний хөл бөмбөгийн лигийн /NFL/ аварга шалгаруулах “Super Bowl шоу бол  гэр бүлээрээ үздэг томоохон шоу. Гэтэл хүүхэд үзэхэд маш тохиромжгүй үзүүлбэр байсан  гэж эцэг  эхчүүд дургүйцжээ. Насанд хүрэгчдэд зориулсан сэтгүүлээс ч тэдний үзүүлсэн шиг ийм олон сэксийн байрлал олж харахгүй гэж хүртэл зарим бухимдан бичсэн байна.

Тус шоуны ерөнхий ивээн тэтгэгч нь пэпси байсан. Зохисгүй, буруу үлгэр дуурайлалтай үзүүлбэрийн төлөө пэпси худалдан авахаас татгалзахаар шийдсэн талаараа ч олон үзэгч шүүмжлэлдээ дурдсан байжээ.

Уг шоуг өнгөрсөн онд 98 сая гаруй хүн үзсэн бөгөөд  “Maroon 5” хамтлаг болон Трэвис Скотт, Биг Бой нар уран бүтээлээ толилуулж  байв. 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...