С.Амарсайхан: Ямар ч шалтгаан хэлсэн Улаанбаатар руу оруулахгүй, гаргахгүй

Улсын онцгой комисс өнөөдөр  өдөр хуралдаж Улаанбаатар хот болон орон нутгаас гарх орох хөдөлгөөнийг 03 дугаар сарын 03-ны 08 цаг хүртэл үргэлжлүүлэн хязгаарлахаар шийдвэрлэсэн. Уг нь уг хязгаарлалт шинийн дөрвөн буюу 02 дугаар сарын 27-нд дуусах ёстой байв. Хязгаарлалтаас өмнө хотоос гарч хязгаарлалт  дуусахаар буцаж ирэхээр төлөвлөсөн, ажил албандаа явах иргэд хэрхэх талаар Нийслэлийн онцгой комиссын хуралдааны үеэр ярилцлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  С.Амарсайхан, нэгэнт энэ талаар Улсын онцгой комиссын шийд гарсан тул ямар ч шалтгаантай байсан Улаанбаатар хотоос гаргах, оруулах боломжгүй гэж онцоллоо. Хязгаарлалт хийх талаар  олон хоног ярилцсан,  гэнэт гарсан шийдвэр биш,  мөн энэ бол онцгой нөхцөл байдал учир  хэн нэгнийг бодож байна гээд нийтээр нь эрсдэлд оруулах учиргүй гэв.

Онцгой нөхцөл байдал тогтсон үед төрөөс гаргасан шийдвэрүүдийг эсэргүүцсэн, хэрэгжүүлээгүй иргэдэд захиргааны арга хэмжээ авах юм байна.

3 СЭТГЭГДЭЛ

  1. Гачуурт хавьд зуслангийн байрандаа очсон хүмүүсийг хотруу байтугай Гачуурт ч оруулахгүй юм.

  2. Gol n gadnaas irj Bga humuusee sejigtei sejiggui bugdiig ni uursduus ni zardliig ni garguulaad tusgaarlaj hyanaachee nuuts uyede shinj temdeg ilrehguishude shuud oruulah ni mash ih ersdel daguulj bnshude Mongolchuud heneggui uhamsargui humuusshude uursdiigu tusgaarlana gej bhgue yadjil Aav Eej ah egchiinde ochij bgashde anhaaraasai Ene hamgiiin Gol asuudal shu

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...