У.Хүрэлсүх: Монголчуудынхаа эрүүл мэндийн төлөө хаана, хорино, шийтгэнэ

Засгийн газрын хуралдаан өнөөдөр боллоо. Шинэ төрлийн коронавирүсийн халдварын нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар шуурхай хэлэлцэв. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Би Улсын онцгой комисс сайн ажиллаж байна гэж дүгнэж байгаа. Гэхдээ цаашдаа ч сайн ажиллах шаардлагатай. Нөхцөл байдал хүнд, түгшүүртэй байгаа энэ цаг үед засаглах цаг болсон. Иргэд ч үүргээ ухамсарлаж, төр, засгаас гаргаж буй шийдвэрүүдийг биелүүлэх шаардлагатай. Онцгой ийм нөхцөлд хаана, хорино, болохгүй бол шийтгэнэ. Улс орны аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэндийн төлөө ингэхээс өөр арга байхгүй” хэмээн хэллээ.

Ерөнхий сайд Япон улстай хийж буй нислэгийг 14 хоног цуцлах, Улаанбаатар хот болон орон нутгийн замын хөдөлгөөнийг хаасан шийдвэрийг 3-р сарын 2 хүртэл сунгах санал гаргав. Түүний саналыг Улсын онцгой комисс өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцээд шийдвэрээ гаргах юм. Төрийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж буй. Хараа хяналтаа сулруулалгүй илүү хариуцлагатай ажиллахыг Засгийн газрын хуралдаанаас холбогдох байгууллага, албан тушаалтнуудад үүрэг болголоо. Засгийн газрын хуралдаанаас халдварт өвчнөөс сэргийлэх ажилд шаардагдаж буй 6.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэжээ. Өмнө нь 4.2 тэрбум төгрөгийг баталж өгч байсан юм.

1 сэтгэгдэл

  1. Зөв.Зочид буудлуудыг хаагаач давхар.Буудалаас согтуу хүмүүс гарч харагдах юм.Мөн архиа зарахыг
    Бүтэн сараар хоригломоор байна

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

ШУ-ны академийн дээд шагнал “Хубилай хаан” медалийн эзэд тодорлоо

Монгол Улсын болоод дэлхийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд бодитой хувь...

Л.Оюун-Эрдэнэ: Зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарт хүний эрхийг дээдлэхэд анхаарч ажиллаарай

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Батлан хамгаалахын сэргэлт” салбарын...

“Мод тарих үндэсний өдөр” ирэх сард болно

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2024 оны намрын улирлын...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бутаны Хаант Улсын Ерөнхий сайд Цэрэн Тобгай бараалхлаа

АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79...