Солонгосоос ирэх, буцах агаарын нислэгийг түр зогсоолоо

Улсын онцгой комисс хуралдаж БНСУ-тай холбоотой шийдвэр гаргалаа.
БНСУ-д шинэ коронавирусийн халдвар тархалт эрчимтэй явагдаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар л гэхэд нийт 700 гаруй хүн халдвар авсан тогтоогджээ.

Тиймээс тус улсаас Монгол Улс руу агаарын хөлгөөр ирж байгаа эрсдэл нэлээд өндөр байна гэж үзэж Инчён болон Бусаны бүх нислэгийг 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдрийг дуустал түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа.

Дамжин өнгөрч байгаа зорчигчдын хувьд зөвхөн Инчёны буудлаас авахаар зохицуулалтыг хийсэн. Гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл нийт 18 нислэг байна.

Маргаашаас эхлээд энэ нислэгүүдийг зогсоох шаардлага гарч байна. Бусанаас нийт 4 удаагийн нислэгт 367 тийзээ захиалсан байна.

Нийт 3,668 хүн тийзээ авсан байгаа бөгөөд 2,504 хүн явах захиалга өгсөн байна. Эдгээр тийзүүд үнэгүй буцаагдана.

Мөн Авиа компаниудад хорио тавигдсан үед одоо авсан тийзээр явах бололцоог хангаж өгөх чиглэл өгч байна.

Солонгосын чиглэлд зургаан авиа компани нислэгээ цуцалсан байна.

1 сэтгэгдэл

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль нарны эрчим хүчээр хэрэглээнийхээ тодорхой хэсгийг хангаж эхэллээ

Улаанбаатар хотын дэд бүтцийн төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй гэр хорооллын...

Н.Учрал: COP17-гоос хүлээж буй өөрчлөлт бол амлалтаас хэмжигдэхүйц үр дүн рүү шилжих явдал юм

Монгол Улсын далбаа Нэгдсэн Үндэстний байгууллагын цөлжилттэй тэмцэх тухай...

Нэгдүгээр ангид элсэгчдийн цахим бүртгэл эхэллээ

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 2026–2027 оны хичээлийн жилийн...

Улаанбаатар хотноо 197 орны төлөөлөгч чуулах СОР17 хурал эхэллээ

Цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар дэлхийн улс орнуудын шийдвэр...