Нийгэм Шуурхай мэдээ “Чингис хаан” нисэх буудал угтагч, үдэгч нарыг нэвтрүүлэхгүй Editor - 2020 оны 02 сарын 23 11:58 0 “Чингис хаан” олон улсын нисэх буудал угтан авагч, үдэн гаргагч нарыг нисэх буудал руу нэвтрүүлэхгүй зөвхөн тухайн нислэгээр зорчих иргэдийн бичиг баримт, тасалбарыг шалган нэвтрүүлж байна. Шинэ төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд дээрх арга хэмжээг авч буй аж. Өнөөдрийн байдлаар Бүгд найрамдах Солонгос улсад энэ төрлийн халдвараар өвчилсөн иргэдийн тоо огцом нэмэгдэж 556 боллоо. Түүнчлэн халдвараар дөрвөн хүн нас барсан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.Монгол Улсын хувьд бүртгэгдээгүй байгаа ч халдвар тархах өндөр эрсдэлтэй орнуудын тоонд багтааж буй.
“Чингис хаан” олон улсын нисэх буудал угтан авагч, үдэн гаргагч нарыг нисэх буудал руу нэвтрүүлэхгүй зөвхөн тухайн нислэгээр зорчих иргэдийн бичиг баримт, тасалбарыг шалган нэвтрүүлж байна. Шинэ төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд дээрх арга хэмжээг авч буй аж. Өнөөдрийн байдлаар Бүгд найрамдах Солонгос улсад энэ төрлийн халдвараар өвчилсөн иргэдийн тоо огцом нэмэгдэж 556 боллоо. Түүнчлэн халдвараар дөрвөн хүн нас барсан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.Монгол Улсын хувьд бүртгэгдээгүй байгаа ч халдвар тархах өндөр эрсдэлтэй орнуудын тоонд багтааж буй.