ШУА-ийн эрдэмтэд хүнд цаг үед хөрш БНХАУ-д туслахыг уриаллаа

ШУА-иас цаг үеийн байдалтай хологдуулан уриалга гаргажээ. Уг уриалгад “БНХАУ-д шинэ төрлийн коронавирусын халдварт өвчин гарч, хөршийн нийгэм, эдийн засгийн хэвийн үйл ажиллагаанд багагүй бэрхшээл учирч, дэлхийн нийтэд томоохон сорилт тулгарч байна.

Монгол Улс, Монголын ард түмэн энэ хүнд цаг үед найрсаг хөрш БНХАУ, Хятадын ард түмэнтэй хамт байж, дэмжлэг туслалцаа үзүүлэхийг манай төрийн болон төрийн бус байгууллагуудаас уриалж байна.

Монгол улсын Шинжлэх ухааны академи нь БНХАУ-ын ШУА болоод эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулиудтай олон жил хамтран ажиллаж ирсэн бөгөөд одоо судалгааны 11 төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм.

Өнөөдрийн үүсээд буй хүнд нөхцөл байдалд бид хамтран ажилладаг хятадын  эрдэмтэн судлаачид, найз нөхөдөө дэмжих зорилгоор ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын ажилтан албан хаагчид  нэг өдрийн цалингаа хандив болгон өргөхийн ялдамд, энэхүү сайн санааны үйлсэд нэгдэхийг нийт ажилтан албан хаагчиддаа уриалж байна” гэжээ.

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Японд дадлагажигчаар ирсэн монголчууд архидаж, танхайрчээ

Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яамнаас анхааруулга...

Нөхөн сонгууль-2025: Нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгаарай

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгууль...

Нөхөн сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ

Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны 6 дугаар сарын 7-ны...

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...