БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистр, докторт суралцах боломжийг ашиглаарай

2020 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистр, докторт суралцах оюутанд тавигдах болзлыг БНСУ-ын Элчин сайдын яамны цахим хуудаст нийтэлжээ. тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй монгол залууст ямар, болзол, шалгуур тавьсныг эндээс уншаарай

1. Иргэншил

Монгол Улсын иргэн байх (өөрөө болон эцэг эх бүгд Монгол улсын харъяат иргэн байна)

БНСУ-ын давхар иргэншилтэй бол материал өгөх боломжгүй. 

2. Нас

2020 оны 9 сарын 1-ний байдлаар 40 нас хүрээгүй байх (1980.9.1-нээс хойш төрсөн иргэн)

Хөгжлийн албан ёсны дэмжлэг (ODA) авдаг улсын Их сургуулийн багшийн хувьд 2020 оны 9 сарын 1-ний байдлаар 45 хүрээгүй байх(1975.9.1-нээс хойш төрсөн иргэн)

3. Боловсрол

Материал өгөх үедээ бакалавр, магистр, докторын боловсрол эзэмшсэн буюу 2020 оны 8 сарын 31-ний байдлаар төгсөх ангийн оюутан байх

Материал өгөх үедээ төгсөх ангийн оюутан бол төгсөх гэж байгаа нь үнэн гэсэн тодорхойлолтоо өгөх бөгөөд 2020 оны 8 сарын 31-нээс өмнө дипломоо өгнө.

БНСУ-ын Их дээд сургуулийн бакалавр, магистрт суралцаж төгссөн  хүн материал өгөх боломжгүй.

БНСУ-ын Их дээд сургуульд солилцооны оюутнаар сурч байсан бол материал өгч болно.

2020 оны 8 сарын 31-ний байдлаар төгссөн эсвэл төгсөх гэж байгаа БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт оюутан БНСУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-аар дамжуулан материал өгч болно. (1 удаа л дахин материал өгөх боломжтой. )

4. Тавигдах шалгуур

Төгссөн сургуулийн дүнгийн дундаж (GPA) дараахтай адил бол материал өгөх боломжтой.

   –  4.0 бол 3.49

   –  4.3 бол 3.75

   –  4.5 бол 3.91

   –  5.0 бол 4.34

   –  100 хувиар тооцдог бол 90% дээш байх 

Дүн тань дээрх түвшинд хүрээгүй бол материал өгөх боломжгүй.

Бүрдүүлж өгсөн дүнгийн тодорхойлолт дээр дундаж дүн бичигдээгүй эсвэл GPA-д хуваах боломжгүй бол төгссөн сургуулиасаа дүнгийн талаарх албан ёсны тайлбар хавсаргана.

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт (TOPIK)-ын 5-дугаар түвшнээс дээш түвшинтэй , TOEFL IBT 99, CBT 243, PBT 590, IELTS 7.5, TOEIC 855 онооноос дээш байх ёстой. 

  5. Материал бүртгэл: 3.2(Даваа)-3.6(Баасан)

Элчин сайдын яамны ажиллах цагийн хуваарь (Даваа~Баасан) 08:30-17:30(Цайны цаг : 12:00-13:30)

6. Бүртгэл

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаман дээр явагдана. (Махатма Гандигийн гудамж 39, Хан-Уул дүүрэг / Утас : 7007-1020)

7. Шалгаруулах хүний тоо : 14

8. Лавлах:

Олон улсын боловсролын хүрээлэн: [email protected]

[English version] Scholarships → GKS Notice / Korean Government Scholarship Program

 www.studyinkorea.go.kr

БНСУ-ын Элчин сайдын яам [email protected]

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...