Английн дуучин Элтон Жон өвчний улмаас өчигдөр Шинэ Зеландад хийхээр төлөвлөсөн байсан тогтлолтоо хойшлуулжээ.
Алдарт дуучин маань өдгөө 72 настай бөгөөд уушигны хатгалгаа өвчин туссан ажээ. Тэрээр твиттер болон инстаграмм хуудсаараа дамжууланШинэ Зеландын Аукланд хотод хийх байсан тоглолтоо цуцалсандаа фэнүүдээсээ гүнээ хүлцэл өчсөн байна.
Би бүхий л зүрх сэтгэлийн гүнээс дууслаар ирсэн, дуулж чадахаа болих хүртлээ дуулах болно. Үүний л төлөө би бүхий л амьдралаа зориулсан. Тоглолтыг маань зохион байгуулахад туслаж дэмжиж байсан бүхий л хүмүүстээ талархаж байна гэж тэрээр хэлсэн байв.