Мал төллөх үеэр малчдад улсын нөөцөөс өвс олгох тухай санал гаргалаа

Зарим аймагт өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан Булган, Хөвсгөл, Завхан, Увс аймгуудын нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, орон нутагт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, цагийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх үүрэг бүхий Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан Шуурхай бүлэг орон нутагт ажиллаж байна.

Орхон аймгийн хувьд мал бүхий 1,100  орчим малчин өрхөд 135  мянган толгой мал өвөлжиж байна. Энэ жил 8,000 тонн хадлан тэжээл бэлтгэсэн. 580 мянган толгой мал төллөх юм байна. Сумдын хэмжээнд цас ихтэй байгаагаас хаваржилт хүндрэх төлөвтэй, аймгаас бэлтгэсэн аюулгүйн нөөцийг хэрэглэж дууссан тул мал төллөх үеэр малчдад улсын нөөцөөс өвс олгох хүсэлтэй байгаагаа аймгийн Онцгой комиссын гишүүд Шадар сайдад уламжилж байлаа.

Булган аймгийн хувьд  2019-2020 онд 16 сум, 1 тосгон, 75 багийн 8.5 мянган малчин өрхөд 3.6 сая мал өвөлжиж хаваржиж байна.

Рашаант, Гурванбулаг, Дашинчилэн, Баяннуур, Бүрэгхангай, Хишиг-Өндөр, Могод сумдад Өвөрхангай, Архангай, Дундговь, Төв аймгийн буюу нийт 4 аймгийн 19 сумын 423 малчин өрхийн 340.9 мянган толгой мал отроор өвөлжиж байна.

Өвс тэжээлийн нөөц дуусаж байгаа тул 500 тонн өвс, 100 тонн тэжээлийн дэмжлэг үзүүлэх, отроор ирсэн айлуудад эрүүл мэндийн болон малын хулгай зэрэг гэмт хэргийн дуудлага, үйлчилгээ үзүүлэхэд түлш, шатахууны зардал ихээр гарч байгаа тул 20 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх, Дулааны станцыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авч, орон нутгийн мэдэлд ажиллуулах, Сайхан сумын нутагт орших Илчит металл ХХК-ийн нүүрсний уурхайн үйл ажиллагааг сэргээж, тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг санал, хүсэлтийг аймгийн удирдлагын зүгээс тавилаа.

Мөн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр аймаг, орон нутгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нөхцөл байдлын талаар мэдээллийг шуурхай бүлгийн бүрэлдэхүүнд танилцууллаа.

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин:

  • Аймгийн Засаг дарга сум, багийн Засаг дарга болон холбогдох албан тушаалтнуудад цаг үеийн асуудлаар тухай бүр үүрэг чиглэл өгч, хоорондоо уялдаа холбоотой ажиллаж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах,
  • Халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээнд шаардагдах санхүүжилтын асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэж Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргах зэрэг үүрэг, чиглэлийг аймаг, орон нутгийн удирдлагуудад өглөө.

Шуурхай бүлгийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх Л.Саянаа, НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Топан Мишра, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица  болон Эрүүл мэндийн яам, ХХААХҮЯ, ОБЕГ-ын холбогдох удирдах албан тушаалтнууд багтаж байгаа бөгөөд өчигдөр/2020.02.13/ Орхон, Булган аймагт ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 11 дүгээр сарын 22-ний...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...