Ховд аймагт 23 хүнийг тусгаарлалаа

Баян-Өлгий аймагт Шинэ төрлийн коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж шинжилгээний хариу харахан гараагүй байгаа. Тухайн иргэн нь БНХАУ-д зорчиж ирэхдээ Замын-Үүдээс Баян-Өлгийгөөр дамжиж Говь-Алтай аймагт нэг хоносон төдийгүй Ховд аймагт Цамбагарав буудалд хоёр хоносон байна.

Иймээс Ховд аймгийн Онцгой комисс хуралдаж,  баар рестарон, зоогийн газруудыг иргэдэд архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүйгээр 10:00-17:00 цагийн хооронд үйл ажиллагаагаа явуулахаар зохицуулалтыг хийхээр боллоо. Мөн зочид буудлуудын үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг МХГ-ын дарга П.Эрдэнэчулуун, ЗӨСТ-ийн дарга Б.Баяржаргал нарт, тэдгээрээр үйлчлүүлж буй иргэдээс асуумж, судалгааг тогтмол авч ажиллах үүрэг чиглэлийг зочид буудлын дарга, захирал нарт өгсөн байна.  Зочид буудлын  ажилтан зэрэг 23 хүнийг тусгаарлажээ.

Үүнээс гадна өнөөдрөөс эхлэн Манхан суманд үйл ажиллагаа явуулж буй хяналтын постод Цагдаагийн газар, Авто тээврийн төв, Зоонозын өвчин судлалын төвөөс зорчигчдод үзлэг, хяналт шалгалт хийх алба хаагчдыг томилон ажиллуулахаар шийдвэрлэжээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...