Нийслэлд томуугийн тархалт буурч, эмнэлгүүдийн ачаалал багасчээ

Нийслэлийн хэмжээнд хоёрдугаар сарын 04-ний байдлаар, амбулаторийн 97.433 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 11002 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 11.3 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 2.9 хувиар буурсан, өнгөрсөн оны мөн үеийн түвшнээс 6.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Нийт өвчлөгсдийн 24.9 хувийг 0-1 нас, 21.4 хувийг 2-4, 20.1 хувийг 5-9, 11.7 хувийг 10-15 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 1711 дуудлага ирснээс 64.3 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.

Нийслэлийн харьяа нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвийн нийт орны ачаалал хэтрээгүй байна. Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу 362 орыг зохицуулалт хийж, нэмэлтээр 9 орыг дэлгэсэн байна. Шинээр хэвтсэн өвчтөний 152 тохиолдол буюу 35.1 хувь нь  амьсгалын замын өвчтэй хүмүүс байна.

Амьсгалын замын цочмог халдвар болон томуу, томуу төст өвчний үед эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, илчлэг сайтай хоол ундаар дархлааг нь дэмжих, дулаан хувцаслах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалт тогтмол зүүлгэх хэвших, өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байх, ариун цэврийн дэглэм сайтар сахиж, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөж байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...

Москвад томоохон дроны халдлага болж, нефть боловсруулах үйлдвэр шатжээ

Украины талаас явуулсан гэж үзэж буй өргөн хүрээний дроны...

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай...

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...