Н.Төгсцогтын мэргэжлийн боксын чухал тулаан ням гарагт болно

Монгол Улсын гавьяат тамирчин, Олимп болон дэлхийн аваргын мөнгөн медальт, мэргэжлийн боксын тамирчин Н.Төгсцогтын хамгийн чухал шийдвэрлэх тулаан болоход 3 хоног үлджээ. Н.Төгсцогт өнгөрсөн онд IBO холбооны аварга болсон юм.

Ингэснээрээ дэлхийн мэргэжлийн боксын нэр хүнд бүхий WBC холбооны аваргын төлөө хүч үзэх эрхтэй болсон. Энэ ням гарагт дэлхийн мэргэжлийн боксын рингэн дээр Н.Төгсцогт болон WBC холбооны featherweight буюу 57 кг жингийн аварга Гари Расселл Жр-ын хооронд гал гарсан ширүүхэн тулаан өрнөх гэж байна.

Түүний карьерийн хувьд маш чухал ач холбогдол бүхий түүхэн тулааныг хамтдаа үзэж, Монгол тулаанчаа хамтдаа дэмжицгээе. Энэхүү тулааныг Монгол Улсад албан ёсны онцгой эрхтэйгээр 2-р сарын 9-ний 09:00 цагаас Юнивишнийн Unilive 88-р суваг болон LookTV-ээр шууд дамжуулах юм байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...