Оффшорчид, оффшор бүсээс оруулж ирсэн 300 тэрбум төгрөг хаана байгааг АТГ-аас асуув

АТГ-ын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах комиссар Т.Баярхүү саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Оффшор бүсээр дамжуулан найм орчим сая ам.доллар буюу 20 гаруй тэрбум төгрөг мөнгө угаах замаар оруулж ирсэн асуудал шалгагдаж байна. Нийтдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад 95 сая орчим ам.доллар буюу бараг 300 орчим тэрбум төгрөг оффшор бүсээс орж ирсэн асуудлыг тогтоон шалгаж байна. Хэрэг шүүхээр шийдэгдвэл энэ хэмжээний хөрөнгө хураана гэсэн үг. Энгийн үгээр хэлбэл авлигын замаар оффшор бүс рүү шилжсэн мөнгө угаагдаад хөрөнгө оруулалт, барилга байшин гэх мэтээр хэлбэр дүрсээ өөрчлөөд манай улсад эргэж орж ирснийг тогтоож, царцаасан. Мөн хилийн чанадад ч зарим хөрөнгийг тогтоосон” хэмээн мэдэгдсэн. Түүний дурдсан оффшор бүсээс орж ирсэн 300 тэрбум төгрөг хаана байршиж байгаа талаар “МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл” ТББ өнөөдөр Авлигатай тэмцэх газарт асуулга хүргүүлэв.

Хохирогчдын эрх ашгийг хамгаалах Шударга Төвийн ТББ-ын тэргүүн Х.Оюунцэцэг “Улсад ихээхэн хохирол учруулсан хэргүүдийн хохирлын нөхөн төлбөр хэрхэн шийдэгдсэн тухай, АТГ-аас ямар хяналт тавьдаг талаар сар бүрийн 25-нд зохион байгуулдаг мэдээлэл хийх үеэрээ давхар талагнадаг байгаасай гэж хүсэж байна. Эрх баригчид 2020 оны сонгуульд хандив авахгүйгээр орно гээд байгаа нь бидэнд хар төрүүлж байгаа юм.

2019 онд оффшор бүсээс нэр бүхий хоёр гишүүний мөнгө Монгол Улсад орж ирсэн ч тухайн үед уг мөнгө ямар дансанд орсон, хувь хүний дансанд ороод үл хөдлөх хөрөнгө болсон уу, Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор хураагдсан их хэмжээний долларыг улсад төвлөрүүлсэн үү, МХЕГ-ын Б.Раднаабазарын их хэмжээний долларыг улсад хураасан эсэх болон сейфнээс их хэмжээний бэлэн мөнгө хураагдсан хэрэг гэх мэтчилэн олон хэргийн талаар хариулт өгөхийг АТГ-ын дарга З.Дашдаваагаас хүсэж байна” гэв.

Тус ТББ-ын нэгэн ахмад настай гишүүн Ерөнхийлөгч Х.Баттулга сонгогдохдоо оффшорчдын нуусан мөнгийг оруулж ирээд өр зээлийг тэглэнэ гэж амлалт өгсөн. Гэтэл банкны ашиг сонирхолд хөтлөгдөж ахмад настнуудаа зээлтэй, зээлгүйгээр нь ялгаварласан арга хэмжээ сая авлаа. Оффшорчдын хулгайлсан 14 их наяд төгрөг нууц дансанд байдаг гэнэ лээ. Энэ мөнгийг бушуухан оруулж ирээд өр зээл тэглэх амлалтаа бодитоор биелүүлмээр байна гэсэн юм. Энэ чиглэлээр АТГ-аас хийж байгаа алхмуудыг дэмжиж байгаа гэдгээ “МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл” ТББ-ынхан хэллээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...