Улаанбаатар хотод Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба гэж нэг том газар бий. Энэхүү газарт харъяалагддаг ажил хэргийн статус гэвэл олон. Жишээ нь Нийслэлийн хэмжээнд газрын бодит үнэ цэнийг олон улсын жишгийн дагуу зах зээлийн зарчимд үндэслэн тогтоож, газрын суурь үнийг шинэчилж, иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод болгох, Улаанбаатар хотын нийт дүүрэг, хороодод газрын зөрчил арилгаж, орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор газар чөлөөлөх ажлыг шат дараатай гүйцэтгэх гэх мэт.
Гэвч нийтийн тусын тулд ажил хийдэггүй, ердөө л өөрийнхөө болон хамсаатнуудынхаа төлөө элдвийн будлиан хутгаж явдаг хурган дарга нар төрд мэр сэр байдаг. Тэдний нэг нь Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны захиргааны хэлтсийн дарга.О.Дагвадорж юмсанж.
Тэрбээр Э.Болорчулуун даргын үед ажлаасаа хөөгдөж байсан, мөн төрийн албаны шалгалт шүүлэг ч өгөлгүйгээр төрийн албанд орогнож байгаа үл бүтэх этгээд ажээ. О.Дагвадорж нь одоогийн дарга А.Энхманлайн томилгоогоор Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд эргэн орж иржээ. Гэхдээ хүн шиг ажиллаж, боловсролтой хүн шиг сэтгэж, дарга шиг зохион байгуулж байгаа бол бас яая гэхэв. Тэгтэл төрийн албаны тухай хуулиа ч сайн мэддэггүй О.Дагвадорж абугай давын өмнө бүх дүүрэг, хэлтсийн албан хаагч, дарга нарыг сольж сэлгэн дарамталж, албан тушаалаа буруугаар ашиглан дур зоргоороо авирлах нь хэрээс хэтэрч байгаа юмсанж.
“Муу хүнд төр бүү бариул, мухар үхэрт худаг бүү үзүүл” гэсэн эртний үг бий. Үүн шиг О.Дагвадорж хэмээх тааруухан нөхөрт эрх мэдэл атгуулсан биш ажил хийхээсээ урьтаад албан хаагчдыг халж сольж өөрийнхөө хүмүүсийг дээш нь татах “эрхэм” үүрэгтэй болж хувирчээ.
Энэ нөхрийг шалгаад арга хэмжээ авдаг Төрийн албаны зөвлөл гэж байна уу. Өмнө нь асуудал гаргаад төрийн албанаас халагдсан хүнийг буцаагаад томилсон нь хууль зөрчөөгүй юм гэж үү. Уг нь О.Дагвадорж гэдэг энэ нөхрийг шударга байх амлалт өгсөн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан гэдэг хүн л захирч, зөв чигт нь чиглүүлж байх учиртай. Гэтэл С.Амарсайхан дарга өөрийн доор ажиллаж буй О.Дагвадорж мэтийн даварсан этгээдэд яагаад хариуцлага тооцолгүй толгойг нь илээд суудаг юм бол. Эсвэл мэддэггүй юм болов уу?
Эх сурвалж: “Ноцтой мэдээ” сонин. 2020. № 03/745/
busdyn hudulmuriig ene metiin humuus muljij, doromjloh umdaa! shudrag humuus huchguidee bish harin hun chanraasaa bolood iim metiin niigmiin sorogchidod diildeed bh shig!