Отгонтэнгэр хайрханы бэлд олгосон уул уурхайн 3 лицензийг цуцалжээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх саяхан аймаг, нийслэлийн Засаг дарга, ИТХ-ын дарга нартай уулзахдаа хууль бусаар олгосон лицензүүдийг цуцлахаа мэдэгдсэн. Тахилгатай хайрхандаа хүртэл уул уурхайн оиценз олгочихоод байхад орон нутгийн удирдлагууд дүлий дүмбэ оргин суудгийг гайхаж,  өнгө мөнгөнд шунасан хүмүүстэй хуйвалдаад нутаг орноо тонодгоо зогсоохыг хатуу шаардсан.

Ямартай ч Төрийн тахилгат Отгонтэнгэр хайрханы бэлд олгосон ашигт малтмалын лицензийг цуцалсан байна. Завхан аймгийн Отгон суманд анх 2002 онд олгогдсон байсан лицензүүдийг хуульд нийцүүлж цуцалжээ.

Хайглууын 2, ашиглалтын 1 гээд нийт 3 ширхэг тусгай зөвшөөрлийг Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1, 4.2.5, 28.1.1, 29.1.2 заалтуудыг үндэслэн цуцалсан болохыг албан ёсоор мэдээлжээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...